Санал асуулга

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны үйл ажиллагааг та дэмждэг үү?
 

Сайтыг үзэж байгаа

Бидэнтэй хамт 1 зочин холбогдсон

Нийт үзсэн

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр6
mod_vvisit_counterӨчигдөр15
mod_vvisit_counterЭнэ долоо хоног90
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног150
mod_vvisit_counterЭнэ сар61
mod_vvisit_counterӨнгөрсөн сар561
mod_vvisit_counterНийт4777

Online (20 minutes ago): 5
Your IP: 38.107.191.89
,
Өнөөдөр: IX сар 05, 2010

Баннер

Сурталчилгаа

Баннер1

News/Мэдээ
ЭСЯ-ны консулын хэлтсийн төлөөлөгч Бэй Аэриад aжиллана
Мягмар, 2010 Гуравдугаар сар 09 23:18
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтан 3-р сарын 15-16-ны өдрүүдэд буюу ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гарагт Оакланд хотноо БАМХ-ны байранд дараах хуваарийн дагуу консулын үйлчилгээ явуулах гэж байна. Иймд Сан Франциско Бэй Аэриа болон америкийн баруун эргийн бусад хотуудад суугаа монголчууд шинээр паспорт захиалах, паспорт сунгуулах, бичиг баримт баталгаажуулах, америкт төрсөн хүүхдэд гэрчилгээ авах, гэрлэлтийн баталгаа хийлгэх зэрэг бусад асуудлаар холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ирж үйлчлүүлнэ үү? 
Консулын үйлчилгээний үнэ тарифийг
энд дарж харна уу?
Бүрдүүлж ирэх бичиг баримтын холбогдолтой мэдээлэлийг
энд дарж үзнэ үү?


Консулын ажиллах цагийн хуваарь:
3 сарын 15 ны Даваа гарагт өдрийн 2:00 PM цагаас оройн 8:00 PM цагийн хооронд
3 сарын 16 ны Мягмар гарагт өглөөний 10:00 AM цагаас оройн 8:00 PМ цагийн хооронд

Хаяг: 610 16 th St, Suite # 216, Oakland, CA 94612
Гадаа хаалганы орох код: од товчийг дараад 1155

БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО
Хаяг: 610 16 th St, Suite # 216, Oakland, CA 94612
Утас: 510 835 0295 510 835
Факс: 510 649 5161
Имэйл:
Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
Веб хуудас:
http://bamca.us

 
Сар шинийн золголт сайхан болж өнгөрлөө.
Лхагва, 2010 Гуравдугаар сар 03 05:54

Сар шинийн баяраар Бэй Аэригийн Монголчууд ахмад настан буурлуудаа Ажаа гэгээний төв дээр урин нийтийн золголт хийдэг сайхан уламжлал энэ жил тун сайхан болж өнгөрлөө.

17 дугар жарны Тийн урвагч хэмээгч төмөр бар жилийн сар шинийн баярыг зохион байгуулхад оролцсон хүмүүстээ БАМХ-оос талархал дэвшүүлж байна.

 
Далай ламын элч төлөөлөгч Жадо Ринбүчи морилохуй
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:35

Jado_renbuushi_1Бурхан шашны Занабазар төвийн урилгаар Энэтхэгийн Дарамсал хот дахь Далай ламын дэргэдэх Намжил дацангийн хамба лам асан, Далай ламын элч төлөөлөгч Жадо Ринбүчи морилон ирэх гэж байна.

Түүний энэхүү айлчлал нь Монголчууд бидний өргөнөөр тэмдэглэдэг Зулын 25-ны өдөртэй давхцаж байгаа нь ихээхэн билэг дэмбэрэлтэй зүйл болж байгаа бөгөөд тэрээр Бэй Ариа болон Сакраменто хотын Монголчуудад зориулж Бурхан шашны ёс заншил уламжлал сургааль болон Цагаан Дарь эхийн насны авшиг хайрлаж сүсэгтэн олонд эрүүл энх, элбэг дэлбэ, амар түвшин байхыг ерөөж Дашчийрав сан, хийморийн сан, Ногоон дарь эх, Ширнэн, Цагаан шүхэрт болон Дамдин Янсан сахиусны магтаал зэрэг номнуудыг айлдах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Ном айлдах газрын хаяг болон цагийн хуваарь:

12-р сарын 19-д 10-1 цагийн хооронд Цагаан Дарь эхийн насны авшиг, 3-5 цагийн хооронд Монголчуудад Номын айлдвар,

GEDATSU Church (Буддын Япон сүм) 4016 Happy Ln., Sacramento, CA 95827

12-р сарын 20-д 11-13 цагийн хооронд Монголчуудад Номын айлдвар

Оакланд дахь Ажаа Гэгээний сүм 610 16th Street and Jefferson St. Oakland, CA 94612

Бурхан шашны Занабазар төв

Утас: (916) 752-5771

Имэйл: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой

Жадо Ринбүчийн намтар

Жадо Ринбүчи Дэнзэнжунай нь 1954 онд Төвдийн нийслэл Лхасаас 220 км зайтай орших Тэнгэр нуур хэмээх том нуурын орчим малчин айлын гэрт төржээ. Гурван настайд нь түүнийг 14-р Далай ламаас Жадо хийдийн Хамба ламын 6-р дүрийн Хувилгаан ламаар тодруулан ширээнд залсан байна. 1959 онд Ринбүүчиг 5 настай байхад нь Хятадууд Төвдийг эзэлсэн учир эх нутгаасаа Балба, Энэтхэг үрүү дүрвэн гарч улмаар Энэтхэгийн Далахуси гэдэг газар Хувилгаан хүүхдүүдийн сургуульд сурч Бурхан шашны уншлага номд боловсорсон байна. 1964 онд 14-р Далай ламаас сахил хүртэж Дэнзэнжунай хэмээх сахилын нэртэй болжээ. 1972-1990 хүртэл Энэтхэгийн өмнөд хэсэгт байрлах Сэражи шашны гүн ухааны сургалттай хийдэд суралцаж 1991 онд Судар ёсны эрдмийн хамгийн дээд цол болох Гэвш Лхаарамба хэмээх цолыг хамгаалсан билээ. Улмаар цаашид Тарнийн ёсонд суралцаж Жүдэ дацанд Аграмба цол хамгаалсан байна. 1992-1996 онуудад Далай ламын дэргэдэх Намжил дацанд багшаар томилогдон ажиллаж байгаад удаахь жил нь тус хийдийн Хамба ламаар сонгогдож 2004 оны 11-р сар хүртэл Хамба ламын ширээнд залагджээ.

Тэрээр Америк, Европ болон дэлхийн олон орнуудад Бурханы ном номлож буяны үйлсийг дэлгэрүүдэг юм. Жадо Ринбүчи бол эдүгээ Төвдийн бурхан шашны Гэлүгба ёсны /Шарын шашны/ хамгийн өндөр мэдлэг боловсролтой лам нарын нэгт тооцогддог ба Далай лам, түүний хоёр их багш Лин ринбүчи, Тижан ринбүчи болон бусад олон их багш нараасаа бурхан шашны Судар, Тарнийн ёсны бүх дамжлагуудыг хүлээн авсан хүн билээ. Тэрээр Дүйнхэр буюу Цагийн хүрд хэмээх Бурханы номд нарийн мэргэшсэн ба Сэражи хийдийн сахиус Дамдин Янсан бурханы бүх дамжлагыг бүрэн төгс эзэмшсэн цөөн лам нарын нэг гэгддэг.

Монгол хэлийг гаргуун сайн мэддэг тэрээр 1991 оноос өнөөг хүртэл жил бүр Монгол оронд уригдан ирж Гандан Тэгчэнлин хийд, түүний дэргэдэх Шашны Их сургуульд болон хөдөө орон нутгын хийдүүд, сүсэгтэн олонд Бурханы сургааль ном айлдаж Бурханы Авшиг зан үйлийг өгөх зэргээр Бидний эх орноо Бурхан шашныг дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд маш их нэмрийг оруулсаар байгаа билээ. Тухайлбал, 2007-2009 онуудад Гандан Тэгчэнлин хийдийн Идгаа дацанд монголын лам хуваргуудад Бодь мөрийн зэрэг, Бодь садийн явдалд орохуй, багшийг шүтэх ёсны гүн хөтөлбөр болон Дамдин Янсан, Жигжид, Хажод бурхадын авшиг гүн хөтөлбөрийг хүртээсэн төдийгүй Их, дээд сургуулиудаар Бурханы шашин орчин үеийн шинжлэх ухааны уялдаа холбооны талаар лекц яриаг хүүхэд залуучуудад зориулж айлдсан байна. Одоогоор дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох бурхан шашны Наландарийн Их Сургуулийг Монголд байгуулах төсөл дээр Гандан Тэгчилэн хийдтэй хамтран ажиллаж байгаа билээ.

 
"Дашаа доожоо" дэвжээний охид хөвгүүд дайчин байна.
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:34

Dashaa_Doojoo_devjee

Монголын гардан тулааны холбооны Сан Фраанциско дахь "ДАШАА ДООЖО" клубийн тамирчид багш Т.Бат-Энх, Ж.Батхишиг нараар ахлуулан олон улсын Рюкүкан бүрэн контакттай каратегийн 8 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцон авхаалж самбаа, арга техникээ сорьлоо. Рюкүкан карате нь Окинава аралаас улбаатай тулааны нэгэн төрөл бөгөөд дэлхийн олон улс оронд тархан хөгжиж байгаа юм байна. Америкийн Кальфорн мужид энэ төрлийн уралдаан тэмцээн голлон явагддаг төв нь Диксон хот тул манай тамирчид Сакраменто хотын ойролцоо оршдог энэ буйдхан хотыг зорин очиж олон улсын энэхүү тэмцээнд амжилттай оролцоод иржээ.

11 сарын 7-ны Бямба гарагт Диксон хотын ахлах сургуулийн танхимд явагдсан энэ тэмцээнд "Дашаа доожоо" клубийн монгол охид хөвгүүд маань , Америк, Японы каратечидтай тулалдан сайхан амжилт үзүүлэв. Насанд хүрэгчдийн эрэгтэй хүнд жинд манай тамирчин Б.Төгөлдөр, хөнгөн жинд О.Оргил нар тус бүр 2-р байр эзлэж мөнгөн медал, хөвгүүдийн 13-15 насны ангилалд Ц.Амирлан 3-р байр эзлэж хүрэл медал, хөвгүүдийн 10-12 насны ангилалд С.Төгөлдөр 2-р байр эзлэж мөнгөн медал хүртсэн бол мөн энэ төрөлд монгол охин Б.Аминаа 3-р байр эзлэж хүрэл медал авсан байна. Энэ насанд охидын бүрэн контакттай ангилал байгаагүй тул Аминаа охин хөвгүүдийн төрөлд хүч үзээд хүрэл медал хүртсэнийг онцлон дурдмаар байна.

Тэмцээнд алс Европын Англи, арлын Японоос Рюкүкан каратегийн туршлагатай тамирчид ирж оролцсон бөгөөд "Дашаа доожо" клубийн монгол охид хөвгүүд тэдэнтэй эн тэнцүү тулалдан сайхан амжилт гаргалаа.

 
"Занабазар" төвийн сургааль, буяны хурал номонд хүрэлцэн ирнэ үү?
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:34

11 дүгээр сарын 8-ны ням гарагийн 2 цагт Оакланд дахь Ажаа гэгээнтэний сүм дээр Бурхан шашний Занаабазар төвийн Дамчаабазар ламтан "Сэтгэлээ судалхүй" сургаалийг зааж, буяны хурал номын үйл болох тул та бүгд хүрэлцэн ирнэ үү. Хуралд ирсэн хүүхэд багачуудад өглөгийн эзэн спонсороос чихэр жимсээр бэлдсэн бэлэг тараана.

Хаяг: Ажаа гэгээнтэний сүм 610 16th Street X Jefferson St. Oakland, CA 94612

Жич: хаалганы код - 5353.

Холбогдох утас: Баасандорж 916-752-5771.

Е-mail: Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой

 
МОНГОЛ ЭМЧ НАРЫН ЭЭЛЖИТ ҮЗЛЭГ НЯМ ГАРАГТ ЭХЭЛНЭ
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:33

MONGOL_EMCH_NARАмерик дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо (АДМЭХ)ны дэргэдэх Монгол эмч нарын салбар зөвлөлийн гишүүн эмч нарын нэгдсэн үзлэг 2009 оны 11 сарын 8 ны ням гарагт, 12РМ-18РМ цагийн хооронд, АДМЭХ-ны байранд хийгдэх гэж байна. Дараах нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, эмчилгээ хийж зөвлөгөө өгнө. Үүнд:

1. Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг: Үзлэгээр чихрийн шижин өвчнийг оношлох, цусны сахар тодорхойлох, бамбайн булчирхайн өвчин, таргалалт өвчний оношилгоо хийж, зөвлөгөө, эмчилгээний чиглэл өгнө. АУИС-ийн дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш, дотоод шүүрэл судлалын их эмч, Анагаах ухааны магистр, Д. Пүрэвсүрэн (мэргэжлээрээ 15 жил ажилласан). 925-808-9633

2. Хүүхдийн эмчийн үзлэг: Үзлэгээр хүүхдийн бүх төрлийн өвчнийг оношилж, зөвлөгөө эмчилгээний заавар өгнө.

- Хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжил эзэмшсэн, хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч, Г.Оюунчимэг (мэргэжлээрээ 18 жил ажилласан). 510-220-7713 - Хүүхдийн их эмч, анагаах ухааны магистр, Н.Эрдэнэжаргал (мэргэжлээрээ 15 жил ажилласан). 510-459-8577

3. Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг: Үзлэгээр үтрээний PH орчинг тодорхойолох, бэлгийн замын өрөвсөлт өвчнийг оношлох, үргүйдэл, биений юмны хямрал зэрэг эмэгтэйчүүдийн эмгэгийг оношилж, зөвлөгөө өгнө. Мөн жирэмсэн эхчүүдийг үзэж зөвлөгөө өгнө. - Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, Н.Гэрэл (мэргэжлээрээ 33 жил ажилласан). 415-990-6649 (эрэгтэйчүүдийн үзлэг хийж, зөвлөгөө өгнө) - Анагаах ухааны магистр, эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй, эх барих эмэгтэйчүүдийн их эмч, Г.Батцэцэг (мэргэжлээрээ 12 жил ажилласан).

415-525-9416

4. Уламжлалт эмчилгээний эмчийн үзлэг: Үзлэгээр судсаар оношлох, бүх төрлийн бариа засал эмчилгээ, зүү төөнүүр эмчилгээ хийж, зөвлөгөө өгнө. - Анагаах ухааны магистр, уламжлалт анагаах ухааны их эмч, Б.Энхтуяа (мэргэжлээрээ 10 жил ажилласан). 510-926-2717

5. Дотор, элэг, цөсний эмчийн үзлэг: Үзлэгээр элэг цөсний эмгэгийг оношилж, эмчилгээний заавар зөвлөгөө өгнө.

- Генетикч их эмч, Ц.Шоовдор (мэргэжлээрээ 6 жил ажилласан). 510-502-1479

6. Чих, хамар, хоолойн эмчийн үзлэг: Үзлэгээр чих хамар хоолойн эмгэгийг оношилж, зөвлөгөө, эмчилгээний чиглэл өгнө. - Анагаах ухааны магистр, чих, хамар, хоолойн их эмч, Н.Алтансүх (мэргэжлээрээ 15 жил ажилласан). 510-459-8577

7. Уушигний эмгэг, арьс гоо заслын эмчийн үзлэг: Уушигний бүх төрлийн эмгэгийг оношилж, арьсны төрлийг тодорхойлж эрүүл ахуйн зөвлөгөө өгнө. - Их эмч, Н.Энхбаяр (мэргэжлээрээ 8 жил ажилласан). 510-388-4588

8. Зүрх судасны эмчийн үзлэг: Эмчийн үзлэгээр, зүрхний бичлэг хийж, зүрх судасны эмгэгийг оношилж, зөвлөгөө эмчилгээний чиглэл өгнө. - Зүрх судасны их эмч, У.Анхболд (мэргэжлээрээ 5 жил ажилласан.) 415-699-7152

Та бүхнийг эдгээр нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарч, өөрийн хүссэн чиглэлээр зөвлөгөө, эмчилгээнд хамрагдаж, идэвхитэй оролцохыг урьж байна.

Үзлэг болох хаяг: 11364 San Pablo Ave, El Cerrito, CA 94530

Үзлэгийн төлбөр: $20-$45

Үзлэгийн цагийн хуваарь: 12АМ-18РМ

Монголын эмч нарын салбар зөвлөл

 
“ЯВУУГИЙН ҮДЭШ” УРАН БҮТЭЭЛИЙН ҮДЭШЛЭГ
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:33

Монгол улсыг тунхагласны 85 жилийн ойг тохиолдуулан Сан Франциско, Бэй Ареад амьдран суугаа монголчуудын оюуны цэнгэлд зориулж яруу найраг, дуу хөгжим, бүжгийн цэнгүүн болох гэж байна. Элэг зүрхний угт байгаа эх орноо амилуулж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсч, та нөхдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ онд 80 жилийн ой нь тохиож байгаа их яруу найрагч Б.Явуухулангийн нэрийг мөнхжүүлж, үдэшлэгээ “Явуугийн үдэш” хэмээн нэрлэлээ.

Хэзээ: 2009 оны 11 сарын 26-ны Пүрэв гаригийн орой 6:00 – 8:00

Хаяг: 542 San Juan Ave. San Francisco, CA 94112 Метро: Балбао парк бартын буудлаас хоёр гудамж алхана.

Автобус: № 26 Муни: J

Зохион байгуулагчид Утас: 415-312-9456 415-312-9456 (Я.Баатар),

510-717-1935 510-717-1935 (Б.Мөнхдэлгэр)

 
Дүүд маань бүх талаар туслаж дэмжиж байгаа монголчууд та нартаа баярлалаа!
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:32

Бидний дүү Ганбатын Ууганбаяр нь 1988 оны 10 сарын 4-нд төрсөн. Улаанбаатар хотноо дунд сургууль төгсөөд Техникийн Их Сургуулд элсэн орж автын инженер мэргэжилээр суралцаж эхлээд 2007 онд АНУ-ын Юта мужийн их сургуулд ирсэн юм. Гэвч ар гэр, санхүүгийн боломжоос шалтгаалан үргэлжүүлэн суралцаж чадаагүй Америкийн баруун эрэгт ирж ажиллаж амьдарч байгаад өнгөрсөн 10 сарын 13-нд Сакраменто хотноо авто ослын улмаас баруун хөлөндөө хүнд гэмтэл авч Mercy San Juan Medical Centert хүргэгдэн ирээд эмчлүүлж байна.

Анх ослын газарт түргэн тусламж очиход түүний баруун хөл ухарч байгаа машинд мөргүүлэн өвдөгний суурь яс нь бутран хугарч (multiple fracture) артерийн болон мэдрэлийн гол судас тасарсан маш хүнд гэмтэлтэй ирсэн бөгөөд эхний ээлжинд тасарсан артерийн судсыг залган цус алдалтыг тогтоож ясыг нь өрөмдөн чиг барих мэс засал хийж амь насыг нь аварсан байна. Ингээд цааш эрчимт эмчилгээнд оруулж эрүүл мэндийг нь тогтворжуулж байгаад хөлийг нь эдгээн бүтэн үлдээхийн тулд дөрвөн удаа мэс засал хийсэн боловч цаашдаа амь насанд нь аюултай байдал үүссэн тул 10 сарын 28-нд баруун хөлийг нь тайрах мэс засал хийхээс аргагүй болсон юм.

Ийнхүү жолоо барьж байсан хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж энэ хүү цэл залуу 21 насандаа хөдөлмөрийн чадвараа алдан тахир дутуу болж хоцроод байна. Цаашид эрчимт эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэх, ахуй амьдралын наад захын хэрэгцээ гээд олон асуудал түүнд одоо тулгарлаа. Зөвхөн хиймэл хөл буюу протез хийлгэх үнэ гэхэд л $12.000 – $40.000 өртөгтэй байдаг гэнэ.

Бэй Аэриад болон Сакраменто хотноо суугаа монголчууд маань Г.Ууганбаярыг эргэж тойрч асууж сураглан сэтгэл санаагаар дэмжин бүх талын тусламж үзүүлж байгаад маш их баярлалаа. Тухайлбал Сакраменто хотын Монголчуудын Холбоог төлөөлөн Лхагваа, Дандар, Цогоо нар гэр бүлийн хамт ирсэн бол Монгол гэгээн Ажаа рембүүчи, бурхны шашны “Занабазар” төвийн ламтан Дамчаабазар, Баасандорж нар бурхны ном уншин засал хийж Адъяасүрэн эмч, эрдэмтэн Наранцогт (Дэвисийн), Энхбат нар мэргэжилийн үнэтэй зөвлөгөө өгч туслаллаа. Мөн Чинбаа, Лууяа, Соёомбоо, Энхбат, Энхжаргал, Сакраментогийн христийн сүмийн Аагий гэр бүлийн хамт, Ууганбаярын найз нөхөд Мөнхбаяр, Нямка, Төгөлдөр, Хатнаа, Тэлмэн, Зөнбилэг, Оюунбат, Жанцаа, Болдоо, Солонгоо, Алунгоо, Солонго, Ундраа, Баамаа, Билгүүн, Бэй Аэриагаас Сэргэлэн, Ээнээ гэр бүлийн хамт, Байгалаа, Энхээ, Мөнгөнөө, Улаанаа, Энхтөр, Наранцогт, Дамиа, Оюунаа, Конкордын Баяраа, Ариунаа , Батсайхан, Цээгий нар мөн БАМХ-г төлөөлөн тэргүүн Ц.Хишигбаяр, С.Түвшинтөгс, Д.Лувсанжамбаа, Ш.Баатар, С.Төмөрбаатар, Э.Эрдэнэбаяр нар гэр бүлийн хамт дүүг маань эргэж тойрон мөнгөн туслалцаа үзүүлсэнд гүнээ талархаж байна. Эмнэлэгт очиж түүнийг эргэж тойрсон хүмүүсээс энд нэр нь дурдагдаагүй орхигдуулсан бол уучлаарай. Нийт туслалцаа үзүүлсэн хүмүүсийн нэрсийг нэгтгэн талархалаа дахин илэрхийлэх болно.

Эмнэлэгийн үйлчилгээнд хамрагдах даатгалын программ, бусад хэрэгцээ шаардлагатай мэдээлэлийн талаар биднд Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой хаягаар имэйл бичээрэй?

Ууганаа дүү маань хурдан эдгэрч илааршин аав ээж, ах дүү, анд найз нөхөд ард олныхоо дунд орж ирэх сайхан цаг удахгүй ирнэ. Сэтгэлийн хат тэнхээтэй байж бэрхшээл саадыг давна гэдэгт итгэж байна!

Жич: Бэй Аэриа дахь хүүхэд залуучуудын “ГЭР” төвөөс Г.Ууганбаярт туслах хандивын данс нээх санаачлага гаргасан тул Uuganbayar Ganbat нэр дээр чек бичиж дараах хаягаар илгээж болно.

990 Geary St, Apt # 102, San Francisco, CA 94109

Ууганбаяртай харилцах утас: (415) 571 9271 (415) 571 9271

Mercy San Juan Medical Center, Trauma Surgery Room 5244

6501 Coyle Avenue, Carmichael, CA 95608

 
10 сарын 25-нд Uncrowned киног үзүүлж, уулзалт зохионо
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:28

2009 оны 10 сарын 25-н бүтэн сайн өдрийн оройн 7 цагт Оакланд дахь Ажаа гэгээний төв дээр cэтгүүлч Ц.Оюундарийн хийсэн Uncrowned нэртэй баримтат киног монголчууддаа гаргаж, уг киног бүтээсэн найруулагч, зураглаач, гол дүрүүдтэй БАМХ-ноос үүлзалт зохионо.

Uncrowned кино нь Монголын залуучууд робот бүтээж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй харж байгаа сэдэвтэй баримтат кино юм. Уг кино Ёосмит Кино наадамд хэмээх silver searra тусгай шагнал хүртжээ. Уг шагналыг гардан авах үйл ажиллагаанд оролцоод буцах замдаа энэхүү баримтат киногоо монголчуудынхаа хүртээл болгож байна.

Сэтгүүлч Ц.Оюундарь нь 2008 онд Бөркелей дахь Кальфорнын их сургуульд сэтгүүлчийн мэргэжлээр мастерийн зэрэг хамгаалаад эх орондоо очиж Үндэсний Олон нийтийн Телевизийн даргын хариуцлагатай ажлыг хашиж байна. Тэрээр чөлөөт цагаараа нэлээд хэдэн баримтат кино хийсний нэг нь энэ кино болно.

Ажаа гэгээний төвийн хаяг: 610 16th Street, Oakland, CA

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо

 
Анхны дэлхийн аварга маань Америкийн аварга боллоо
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:28
Даваа, 28-09-2009 15:36
Сан Хосе. 2009.9.26


Tsagaanbaatar
АНУ-д жюдо бөхийн төрлөөр явагддаг хамгийн топ арга хэмжээний нэг нь US open judo championships буюу Америкийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн юм байна. Энэ жил Кальфорн мужийн Сан Хосе хотноо явагдсан уг тэмцээний аварга цолын төлөө 17 орны жюдочид 8 жинд 3 татами дээр хоёр өдрийн турш өрсөлдлөө.

Манай улсаас Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй 6 тамирчин ирж зодоглох сургаар баруун эргийн монголчууд олимпийн анхны аваргаа барилдахыг харж хөгжөөн дэмжихээр хүлээж байсан. Харамсалтай нь ийм боломжийг ирэх жил хүртэл хойшлуулахаас аргагүй болов. Дам сонсход жюдочдод маань АНУ-д нэвтрэх виз дараагүй бололтой. Харин сарын өмнө Голландын Роттердам хотноо дэлхийн аваргын дэвжээнд түрүүлж Монголын жюдочдоос анхны дэлхийн аварга цолыг хүртээд байгаа гавъяат тамирчин Х.Цагаанбаатар энэ тэмцээнд оролцон 73 кг-ын жинд 2009 оны Америкийн аварга боллоо. Мөн 70 кг-ын жинд барилдсан манай эмэгтэй жюдоч Б.Мөнгөнтуяа хүрэл медал хүртэж бөхийн орны бүсгүйчүүд бас хоосонгүйг батлан харуулсан бол 81 кг-ын жинд С.Мөнгөнхуяг маань байнгын бэлтгэл сургуулалтгүй тэмцээнд ороод хол явахгүйг мэдэрсэн болов уу.

Цагаанаа эхний өрсөлдөгчөө хэдхэн секундын дотор цэвэр дарж, дараагийн хоёр учраагаа вазари, үнэлгээгээр төвөггүй ялсан, харин аваргын төлөөх финалын барилдаанд Пан Америкийн олон удаагийн аварга, Венесуэлийн туршлагатай хашир бөх Людвиг Ортистой тун ширүүн барилдаан хийсэн юм.

Эхний үед юко оноогоор хожигдож яваад хоёрдугаар үед Венесуэлийн бөхийг даралтанд оруулж вазари үнэлгээ авсан. Ортис барилдаан дуусахаас хэдхэн секундын өмнө шийдсэн мэх хийсэн боловч оноо авч чадсангүй манай бөх ялалт авлаа. Цагаанаа маань энэ тэмцээнд жин өгсөн орж өөрөөс нь чац биеэр харьцангуй илүү бөхчүүдтэй барилдсан хэдий ч учраа болгоноо буулган авч дэлхийд тэргүүлсэн жюдоч болохоо батлан харуулсан.

Ийнхүү дэлхийн шинэхэн аварга Цагаанбаатар Америкт амаржаад удаагүй байгаа эхнэр, хүү хоёроо эргэх зуураа алтан медалаар мялаагаад буцаж байна. Тэрээр ирэх сарын 30-нд Улаанбаатар хотноо эхлэх “Чингэс хаан” дэлхийн цомын тэмцээнд зодоглох юм. Түүний эхнэр гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медалт О.Гүндэгмаа үзэгчдийн дунд суугаа харагдсан. Хөдөлмөрийн баатар, гавъяат цолыг хослуулан хүртсэн тамирчин гэр бүлээс ярилцлага авч уншигч танаа хүргэх боломжийг хайж буйгаа дуулгая.

Сан Хосе хотын Макэнержи хэмээх нүсэр цогцолборын нэг зааланд явагдсан уг тэмцээний үзэгчдийн суудлын талыг Сан Франциско, Оакланд, Конкорд, Сакраменто, Лос Анжелес хотоос зорин ирсэн монголчууд эзэгнэж туг далбаагаа өргөн жюдочдоо дэмжсэн. Хөгжөөн дэмжигчдийн дунд Улсын гарьд Цэрэнпунцаг, Улсын харцага Жавхлантөгс, боксын ОУХМ Ж.Энхтөр, Ж.Наранцогт, газрын теннисний Х.Батжаргал, чөлөөтийн ОУХМ Болдсүх, Баяраа, дугуйн Энхбаатар, аймгийн арслан Эрдэнэбаяр, шигшээ багуудын эмчээр олон жил ажиллаж байсан Жаргалсайхан нарын спортынхон олон яваа харагдав.

US_Judo

Монголоос гавъяат дасгалжуулагч, ардын багш Ч.Насантогтох хүрэлцэн ирж тамирчдаа дасгалжуулахын хамт Америкийн жюдо бөхийн холбооны эрхэмүүдтэй ажил хэргийн яриа хэлцэл хийж арван сард болох “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний урилгыг гардуулжээ.

Хэвлэл мэдээлэлийн багт “Калифорний Монголчууд” студи, “Таван цагариг” сонин, “Замдаан” сэтгүүл, мэргэжилийн фото сурвалжлагч Э.Эрдэнэбаяр (www.mongoliaphotogallery.com), Ч.Наранцогт (www.agshin.mn) нар орж ажилалаа. Фото зурагчин Э.Эрдэнэбаярын авсан гэрэл зургийн сурвалжлагыг
энд дарж, "Калифорний Монголчууд" студийн видео сурвалжлагыг энд дарж үзнэ үү?

Д.Цэрэндорж
Сан Хосе, Кальфорн