Санал асуулга

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны үйл ажиллагааг та дэмждэг үү?
 

Сайтыг үзэж байгаа

Бидэнтэй хамт 1 зочин холбогдсон

Нийт үзсэн

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр6
mod_vvisit_counterӨчигдөр15
mod_vvisit_counterЭнэ долоо хоног69
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоног166
mod_vvisit_counterЭнэ сар611
mod_vvisit_counterӨнгөрсөн сар559
mod_vvisit_counterНийт4109

Online (20 minutes ago): 1
Your IP: 38.107.191.86
,
Өнөөдөр: VII сар 30, 2010

Баннер

Сурталчилгаа

Баннер1

Bay Area Mongolian Community Association
НААДАМ 2010 Сан Францискод
Бямба, 2010 Зургадугаар сар 26 00:59

naadam_2010_1 copy

Бэй Аэриагийн Монголчуудын баяр НААДАМ 2010 арга хэмжээ 7 сарын 10-ны Бямба гарагт 10:00 am - 4:00 pm цагт Сан Франциско хотын Голдэн Гэйт паркийн West Speedway Meаdow хэмээх өргөн цэлгэр талбайд тэмдэглэхээр захиалан авч бэлэн болголоо. Урд жилүүдэд баяр наадам тэмдэглэж ирсэн талбайн хэмжээ байрлал багадаж шаардлага хангахгүй болсон тул өөрчлөн хааш хаашаагаа уудам том зайтай бөгөөд ойрхон нийтийн ариун цэврийн тохилог газартай, аль ч талаасаа саадгүй хүрч машин тэргээ хоёр талын замын дагуу байрлуулах боломжтой энэ газрыг сонгон авсан юм. 2009 онд Сан Франциско, Оакланд хотын захиргаанаас жил бүрийн 7 сарын 10, 11 өдрийг монголчуудын өв соёлын өдөрлөг болгон тэмдэглэхээр уламжлал болгон баталсны дагуу Бэй Аэриагийн монголчууд бид америкийн баруун эрэгт 12 дахь жилдээ баяр наадмаа ийнхүү тэмдэглэх гэж байна.

Энэ жилийн наадмын талбайд өлзий хээтэй том асар майхан барихаар БАМХ-ноос санаачлан монголд тусгайлан захиалж хийлгэх ажлыг Улсын гарьд Цэрэнпунцагын "Жим интернэшнл" компани ивээн тэгтэж "Луут Асар" компаниар оёулж бэлэн болгосныг наадамчин олон та бүхэнд дуулгахад таатай байна. Төв талбайд хүрэлцэн ирсэн олны тав тухыг илүү сайн хангах үүднээс талбайд жижиг оворын майхан барих зөвшөөрлийн үнийг энэ жил бууруулан $20 болгож тогтоов. Наадамчдын барьсан майхан саваар талбайг тойруулан дугуй хүрээ үүсгэж өмнүүр нь Бэй Аэриад бизнес үйлчилгээ явуулдаг хувь хүмүүс, пүүс компанийн реклам сурталчилгаа бүхийн ижил стандарт хэмжээтэй сурталчилгааны баннер байрлуулан чимэглэнэ. Баярын хөтөлбөрт Наадмын нээлт хаалтын арга хэмжээ, урлагын тоглолт, үндэсний бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, хурдан даагны уралдаан, хүүхдийн үндэсний хувцасны үзүүлбэр, хүүхдийн "Гэр" төвөөс бэлтгэсэн үндэсний бүжгийн үзүүлэх тоглолт, "Замдаан" сэтгүүлийн нэрэмжит олс таталтын тэмцээн, хүүхдийн Jump House тоглоом, шагайн харваа, төрөл бүрийн худалдаа, сурталчилгаа, хоол хүнсний үйлчилгээ зэрэг уламжлалт хөтөлбөрүүд явагдахын зэрэгцээ хөлбөмбөгийн дэлхийн аваргын 3-р байрны төлөөх тоглолтыг наадмын талбайд шууд дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Наадмын комисс урьдчилсан байдлаар байгуулагдан БАМХ дээр зохион байгуулалтын анхны хурлаа хийж дараах шийдвэрийг гаргав. Одоогоор ажил үүргийн хуваарь гарган бэлтгэл ажлуудаа эхлэлээ. Баярын хөтөлбөр, урлаг соёлын арга хэмжээг наадмын комиссоос томилогдсон соёл урлагын хэсэг боловсруулан бэлтгэж байна. Мөн наадмын үеэр талбайн хамгаалалт хэв журмыг зохицуулах ажлыг "Дашаа Дожо" клубын тамирчин залуучууд урьдын адил хариуцна. Сан Франциско хотын Отгонбаатар тэргүүнтэй "Христийн Эмануеэл чуулганы" хамт олон хамгийн эхний сайхан санаачлага гарган наадмын талбайн цэвэрлэгээг энэ жил хамт олноороо хариуцан дааж авч зохион байгуулах ажилд анхны $200 хандив туслалцаа үзүүүллээ. Хувь хүмүүсээс анхны хандивыг Конкордын Даваадорж Нараа нарын гэр бүл өргөв. Монголоос БСШУЯ-ны ажилтан, сайдын туслах Дамбийням Америкт сурч байгаа оюутан сургачдын ажлын байрны үзэсгэлэн яармаг Оакланд хотноо зохион байгуулах үеэр амласан ёсоороо хүүхдийн 10 ширхэг зодог шуудаг бэлтгэн ирүүлж байгаа тул хүүхдийн барилдаан энэ жил зодог шуудагтай явагдах боломжтой болов. Баяр наадмын ажилд оролцон туслаж хувь нэмэрээ оруулах компани, байгууллага хувь хүмүүсийг 6 сарын 19 өдөр Бямба гарагт 5 цагаас Оакланд хотноо БАМХ дээр болох наадмын комиссын хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ жил Сакраменто хотын монголчууд маань Сангийн наадамдаа нэгдэн оролцох сураг байна.

Наадмын бэлтгэл ажлын талаар санал бодлоо илэрхийлэх хүмүүс зохион байгуулагчидтай дараах утсаар харилцаарай.
Утас: (415) 596 9541, (415) 272 3003, (510) 541 3487

Майхан барих захиалгыг баяр наадмын талбайн зохион байгуулалт хариуцсан С.Түвшинтөсгтэй холбогдон захиалгаа яаралтай өгч бүртгүүлэн хуваарт оруулна уу?
Утас: (925) 726 8515

Наадмын Талбайд тойруулан байрлуулах ижил хэмжээний баннер сурталчилгааны захиалгыг Д.Цэрэндорж хариуцан авч байна.
Утас: (415) 509 0494

Энэ жилийн баяр наадмын үеэр ажиллах хоол хүнсний үйлчилгээг нэгдсэн шаардлагын дагуу наадмын хоол хүсний зөвлөл хариуцсан үйлчилгээ явуулах газрыг хувиарлан хураамжийг урьдчилан авч эрх олгоно. Хүнсний үйлчилгээ явуулахаар зөвшөөрөл аваагүй бол наадмын талбай дээр бэлэн болсон хоол ундны зүйлээс бусад байдлаар хоол унд бэлтгэх, майхан дотор болон гадна талд хийн зуух хэрэглэх, гал түлэх зэргийг хориглоно. Мөн согтууруулах төрлийн ундаа архи дарс хэрэглэхийг хатуу хориглоно. Нийтийн хоол хүнсний үйчилгээ явуулах хүмүүс тус зөвлөлийн Түмээ, Даваа нартай яаралтай холбогдон 6 сарын 30 өдрийн дотор бүртгүүлээрэй. Утас: (510) 710 1009, (510) 501 2619. Үйлчилгээний хураамж $80. Дурдсан хугацаанд бүртгүүлж төлбөрөө хийгээгүй бол $120 болохыг анхааруулья.

Баярын үдшийн арга хэмжээ диско үдэшлэгийг Оакланд хотын төвд байрлах тохилог том тайз, бүжгийн заалтай ахмадын ордонд наадмын орой 8:00 pm цагаас эхлэн тэмдэглэхээр захиалсан бөгөөд жил жилийн зохион явуулсан туршлагаас үндэслэн дунд насныханд зориулсан баярын үдэшлэг бүжиг, залуусын диксог нэг газар төвлөрүүлэхийн хамт хоёр тусдаа том зааланд тус тусд нь хийхээр захиалаад байна. Залуусын хүссэн ая дуу бүхий баярын хөтөлбөрийг залуусын оролцоотой комисс гарган тусгайлан бэлтгэнэ. Санал хүсэлтээ оруулах залуучууд наадмын комисстой холбоо бариарай. Төрөл бүрийн зууш ундаа амттан, дарс пиво бүхий баар дунд нь ажиллана.

Хаяг: Lake Merritt Dance Center 200 Grand Avenue Oakland CA 94610.

За ингээд энэ жилийн баяр наадамдаа гэр бүл, ах дүү найз нөхдийнxөө хамт өргөн дэлгэр оролцон Голден Гэйт парк дахь уудамд саруул дэнж дээр урам баяртай уулзацгаая!

Хаяг: "НААДАМ 2010" Голден Гэйт Парк, Сан Францико хот (Зураг дээр тэмдэглэдсэн байгаа газар).
2010 оны 7 сарын 10. Бямба гараг, 10:00 am то 4:00 pm


БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО

 

Баяр наадмын үйл ажиллагааг дэмжин байгууллага, хувь хүмүүс хандив тусламж үзүүлж эхлээд байна.

1. Жим интернэшнл компани. (Наадмын төв асарын шинээр захиалж хийлгэх ажлыг ивээн тэтгэсэн)
2. Сан Франциско хотын Эмануел Христийн чуулган - $200
3. Валнут Грийк хотын Даваа, Нараа нарын гэр бүл - $200
4. Бэй Аэриагийн монголчуудын хөлбөмбөгийн зөвлөл - $100
5. Оакландын Барсайхан, Баасансүрэн нар - $100
6. Бэй Аэриагийн монголчуудын шагайн товчоо - $200 

 
Алдарт хуурчын уран бүтээлийн өдөрлөг болно
Мягмар, 2010 Дөрөвдүгээр сар 13 16:35

batchuluunМонгол Улсын ардын жүжигчин, Үндэсний морин хуур чуулгын удирдаач Ц.Батчулууны тоглолт өдөрлөг 4 сарын 18 өдөр Ням гарагт 2 цагаас Оакланд хотноо Ажаа гэгээний төв дээр зохиогдох гэж байна. Морин хуурын сонгодог яруу аялгуут тоглолт үзэхийн зэрэгцээ монголын нэрт морин хуурчын яриаг сонсож амьдрал уран бүтээлийнх нь талаар асууж сонирхон ярилцах боломжтой тул та бүхэн үр хүүхэд, анд нөхдийн хамт хүрэлцэн ирж тухлан саатаарай. Мөн Батчулуун гуайн гарын шавь нарын нэг одоогоор Америкийн Сеатл хотноо ажиллаж амьдарч байгаа чадварлаг морин хуурч Г.Уртнасан багшийнхаа уран бүтээлийн дээжээс хамтран тоглож сонирхуулна.

Ардын язгуур урлаг, өв соёлыг америкт түгээн сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг Ажаа гэгээний төв, БАМХ-ноос үнэ төлбөргүй зохион байгуулж байна. 

Төвийн хаяг: 610 16th Street, Suite 225, Oakland, CA. (Хаалганы нэвтрэх код *1155)

 
ЭСЯ-ны консулын хэлтсийн төлөөлөгч Бэй Аэриад aжиллана
Мягмар, 2010 Гуравдугаар сар 09 23:18
Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн ажилтан 3-р сарын 15-16-ны өдрүүдэд буюу ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гарагт Оакланд хотноо БАМХ-ны байранд дараах хуваарийн дагуу консулын үйлчилгээ явуулах гэж байна. Иймд Сан Франциско Бэй Аэриа болон америкийн баруун эргийн бусад хотуудад суугаа монголчууд шинээр паспорт захиалах, паспорт сунгуулах, бичиг баримт баталгаажуулах, америкт төрсөн хүүхдэд гэрчилгээ авах, гэрлэлтийн баталгаа хийлгэх зэрэг бусад асуудлаар холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ирж үйлчлүүлнэ үү? 
Консулын үйлчилгээний үнэ тарифийг
энд дарж харна уу?
Бүрдүүлж ирэх бичиг баримтын холбогдолтой мэдээлэлийг
энд дарж үзнэ үү?


Консулын ажиллах цагийн хуваарь:
3 сарын 15 ны Даваа гарагт өдрийн 2:00 PM цагаас оройн 8:00 PM цагийн хооронд
3 сарын 16 ны Мягмар гарагт өглөөний 10:00 AM цагаас оройн 8:00 PМ цагийн хооронд

Хаяг: 610 16 th St, Suite # 216, Oakland, CA 94612
Гадаа хаалганы орох код: од товчийг дараад 1155

БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО
Хаяг: 610 16 th St, Suite # 216, Oakland, CA 94612
Утас: 510 835 0295 510 835
Факс: 510 649 5161
Имэйл:
Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
Веб хуудас:
http://bamca.us

 
БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДДАА хүргэх ил захидал
Мягмар, 2010 Хоёрдугаар сар 23 02:29

АНУ-ын Сан Франциско Бэй Аэриад суугаа монгол ахан дүүсээ!

Юуны өмнө та бүхний бидэнд итгэсэн итгэл сайхан сэтгэлийн дэмийг нэр төртэй биелүүлж ган зуд болж буй хамгийн хүнд цэгийг сонгон сайн санааны хандивыг хүргэж өгөх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ биелүүлж ирсэнээ дуулгахад баяртай байна. Америкаас анх Мөнхбат ах ийм санаачлага гараад эхний хандив цугларлаа, бид та нарыг сонгон энэ тусламжийг хүргүүлэхээр ярьж байна гэхээр нь тун урамтай санагдаж тусламжийг аваад бараг ганц хоногын дотор хүргэж өгөөд ирэхээр төлөвлөн замдаа гарсан боловч монгол оронд маань цаг агаар тун тааруу, зам үнэхээр хүнд байсантай холбогдуулан бараг 4 хоног явж ирлээ.
Өвс, тэжээл ховордсон учир олох гэж нэлээн зүдэрснээ нуух юун. Гэхдээ бидэнд итгэсэн та нарын өгсөн итгэлээр жигүүр хийж эрч хүчтэй цог жавхаалаг явсан. Ингээд та нарын явуулсан хандивийн 2700 долларыг хэрхэн зарцуулсан тайлангаа толилуулья.

2700 долларыг валютийн “Найман шарга” зах дээр 1460 төгрөгийн ханшаар тооцож солиулан 3.942.000 төг болгосон. Үүнээс:

1.    250 боодол өвс - ширхэгийн үнэ : 8000 төгрөг. Дүн: 2.000.000 төг
2.    60 шуудай хивэг - ширхэгийн үнэ: 7000 төг. Дүн 420.000 төг
3.    30 шуудай 25 кг-н дээд гурил - ширхэгийн үнэ: 12.000 төг. Дүн 360.000 төг
4.    30 шуудай цагаан будаа - ширхэгийн үнэ: 7000 төг. Дүн 210.000 төг
5.    30 шуудай гоймон - ширхэгийн үнэ: 6000 төг. Дүн 180.000 төг
6.    30 ш Цагаан сарын иж бүрдэл /ширээ засах цогц еэвэн, 2 төрлийн уут чихэр, 1 ш Ерөөл архины хамт - ширхэгийн үнэ: 16.000 төг.
       Дүн 480.000 төг. Эдгээрийг авхад нийт 3.650.000 төг зарцуулж үлдсэн 292.000 төгрөгөөр түлээ авсан.
7.   300 уут түлээ - 1 уут түлээний үнэ 1000 төг. Нийт 300.000төг
      Ингээд нийт дүн: 3.950.0000 төг

Манай 86400-н удирдах зөвлөл хурлаараа хэлэлцэн гишүүн 22 залуу бүгдээрээ хувиасаа тус бүр 40.000 төгрөг нийлүүлэн гаргаж өөрсдийн машин тэрэгний бинзен, бусад замын зардлаа даасан. Ингээд бидний зүгээс нэмж 880.000 төг цугларан замдаа гарсан билээ. Мөн “Космо-Трейд” компанийн захирал Батбаасан ах та нарт амласан ёсоороо ачааны машинаа шатхуунтай нь гаргаж өгч бид зудын хүнд байдлаараа Улсын хэмжээнд 3-рт явж байгаа Дундговь аймгийг зорьсон.

УБ хотоос ачаагаа ачсаар нэлээн оройтон 2-р сарын 1-ний Даваа гарагийн үдээс хойш 15 цагийн үед замдаа гарсан боловч ачсан зам тааруугаас болон 20 км цагийн хурдтайгаар ачааны машинаа дагуулсаар үүрийн 5 цагт Мандговьд очсон. Уг нь шууд явсаар Дэлгэрцогт, Дэрэн сумуудад хүрэх төлөвлөгөөтэй байсан боловч замдаа төөрсөн тул үүрээр аймгийн төвд орж ЗДТГ-т хэрэг зоригоо танилцуулаад судалгаа авахын зэрэгцээ хотоос анх гарсан төлөвлөгөөний дагуу Адаацаг сум хамгийн хүнд байгаа учраас тийшээ хүлгийн жолоо залсан. Бидэнд газарчлан зам зааж өгч туслалцаа үзүүлсэн Дундговь амгйин хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Зоригоо ахдаа баярлалаа. Ингээд бид оройдоо Адаацагт очсон бөгөөд Космо Трейд компанийн ачааны машин энд хүрээд хот руу яаралтай буцах болсон тул бүх ачаагаа сумын агуулахад буулган маргааш нь эртлэн босч чиргүүлтэй УАЗ 469 машинаар айлууд руу зөөж хүргэлээ. Айлуудад очихын тулд хэд хэдэн удаа явж нэлээд цаг алдсан боловч сайн санааны үзүүрт тос гэдэгчлэн очсон айлын малчид үнэхээр их баярлаж хүлээж авсныг дээр байрлуулсан манай нэвтрүүлгээс үзээрэй.

Бид Адаацаг сумын малчдаас гадна отроор яваа Эрдэнэдалай, Дэлгэрцогт сумын айлуудад хүргэсэн бөгөөд та нарын хандиваар авсан өвс тэжээл, бараа тусламж нийт 30 айлд хүрсэн болохыг мэдэгдэж байна. Мөн зарим малчид сумын төв дээр ирээд бидэнд хүсэлт тавьсны дагуу сумын төв дээрээс өвс тэжээлээсээ өгсөн билээ. Ялангуяа бидний бэлэглэсэн цагаан сарын иж бүрдэлд малчид мааньл их баярлаж ядарч байгаа бидэнд сэтгэл санааны асар их дэм боллоо хэмээн талархаж байлаа.

За ингээд дэлгэрнгүй мэдээллийг манай нэвтрүүлгээс үзээрэй. Дундговь аймгийнхан Америкийн баруун эрэгт суугаа Мөнхбат ах танд болон бүх хандив өгсөн бүх хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлж байсныг дуулгахад таатай байна. Та нартаа их баярлалаа. Хандивын эхний аянд оролцсон хүмүүсийн нэрийг цааш унших гэдэг дээр дарж харна уу?

Сайн үйлс улам дэлгэрэх болтугай!

Монголын залуучуудын 86400 багийн хамт олон

 
Эрхэм хүндэт БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДАА!
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 11 04:12
Ta бүхэндээ ирж буй 17-р жарны “Гийн урвагч” хэмээх Төмөр бар жилийн сар шинийн мэнд дэвшүүлж Элгээрээ энх амгалан, Төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Бэй Аэриад суугаа ахмад настангуудаа хүндэтгэн золгох нийтийн золголтонд шинийн нэгний өглөө аав ээж ах дүү настан буурлуудаа дагуулан хүрэлцэн ирэхийг урьж байна. Золголт 2010 оны 2 дугаар сарын 14-ний Ням гарагт 11 цагаас Ажаа гэгээний төв дээр болно. Золголтын дараа лам нар хишиг даллага авах ном уншиж БАМХ-ноос ахмадуудаа цайлан гарын бэлэг гардуулна.

Жил жилийн сар шинийн өглөө настан буурлуудаа хүндэтгэн хийж ирсэн энэхүү золголтонд бэлтгэх ажил гар бие оролцсон БАМХ-ны тэргүүлэгчид, болон хувь хүмүүст талархалаа илэрхийлье.  

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо
Хаяг: 610 16 th Street, Suite # 225, Oakland, CA 94612

 
Хандивын аяны эхний ээлжийн дүн гарлаа
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 11 03:01

Монголд цас зудны гамшигт нэрвэгдсэн малчиддаа туслах хандивын аяныг Бэй Аэриагийн Албани хотын Д.Мөнхбат санаачлан эхлээд долоо хоногийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж Оакланд хотноо БАМХ-ны тэргүүлэгчдийн хамт нэгдсэн дүн гаргалаа. Түүний эх оронч санаачлагыг БАМХ, Кальфорн муж дахь монгол шагайн харвааны товчоо, Америк дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо, Монгол эмч нарын Зөвлөл, Сан Франциско хот дахь Еммануел Христийн Монгол Чуулган, Калифорнийн Монголчууд Студи (СМN), Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөл, мөн Сан Франциско, Оакланд, Конкорд, Албани, Аламеда хотноо суугаа хувь хүмүүс дэмжин хувь нэмэрээ оруулсанд гүн талархал илэрхийлье. Эдгээр байгууллага хамт олон, хувь хүмүүсийн сэтгэл шингэсэн энэхүү хандиваар монголд өвс тэжээл хямд үнээр худалдан авч цас зудны хамгийн хүндрэлтэй байгаа цэгт яаралтай хүргэх ажлыг ирж буй долоо хоногтоо багтан зохион байгуулахыг Мөнхбат хариуцан хийх гэж байна.

Биднийг БАМХ-ны байранд цас зудны гамшигт нэрвэгдсэн малчдад хэрхэн туслах талаар ярилцаж суух үед Монголоос хувийн ажлаар ирээд байсан “Космо трейд” компанийн ерөнхий захирал Батбаасан ороод гарсан юм. Тэрээр БАМХ-ны зочдын дурсгалын дэвтэрт – Та бүхнийг хүний нутагт эх орноо гэсэн сайхан санаачлага гарган ярилцаж суугааг чинь ямагт санаж явах болно.. хэмээн бичиж үлдээсэн төдийгүй эхний ээлжинд цугларсан хандиваар авах өвс тэжээлийг Улаанбаатар хотоос 300 км зайд тээвэрлэн хүргэх зардлыг даахаар болж биднийг дэмжиж буйгаа мэдэгдээд явсан. 

Мөн Бямба гарагт Сан Франциско хотоос Амараа, Тамир нар БАМХ-н байранд ирж хандивын ажлыг цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар тодорхой санал санаачлага гаргаж буйгаа мэдэгдэв. Хандивын ажилд тусалсан Конкордын Баяраадаа баярлалаа. Аливаа хандив тусламж цуглуулах ажил сайн дурын үндсэн дээр тогтсон хугацаанд явагдах учиртай тул эхний элжийн аяныг ийнхүү эцэслэн дүгнэж хэдий хэмжээний өвс тэжээл монголд хаана хэнд хэрхэн хүрсэн талаар сурвалжлага мэдээлэл хийлгэн эргэж мэдэгдэхээр тогтлоо.

Ингээд хамгийн залуу хандивлагч (13 настай) Конкорд хотын Б.Энхтэмүүлэн, Америк шагайн харваач Френсис, Вьетнам залуу Куо Тройн болон нийт хандивлагчдын нэрсийг танилцуулж байна. Та бүхэндээ дахин талархал илэрхийлье!

БАМХолбоо
2010 оны 1 сарын 24 өдөр
Оакланд хот.

Монгол эх оронд маань нөмрөөд байгаа цас зудны бэрхшээлд туслах аянд Америкийн баруун эргийн Сан Франциско Бэй Аэриад аж төрж суугаа Монголчуудаас хандив өргөсөн нэрсийн жагсаалтыг цааш унших гэдэг дээр дарж харна уу?

Энэхүү хандивын аяныг санаачлагч

Д.Мөнхбат хувиасаа $300


БАМХ-ны тэргүүлэгчид
Гомбодорж $20
Ж.Даваадорж $40
Ц.Хишигбаяр $40
Д.Лувсанжамбаа $40
Ш.Баатар $40
Д.Цэрэндорж $40
Э.Эрдэнэбаяр $40
С.Болдбаатар $20
С.Төмөрбаатар $10
Лувсанхайдав $100

Хувь хүмүүс
Одбаяр $60
Бямбаа багш $20
Г.Ууганбаяр $10
Н.Энхжаргал $10
Н.Соёлмаа $10
Норов $20
Б.Пүрэвсүрэн $20
Qyoc Tryong (Вьетнам залуу) $20

Калифорнийн Монголчуудын Студи (CMN)
С.Эрдэнэбат
Н.Шинэ-Од нараас $100

Aмерик дахь Монгол Эмэгтэйчүүдийн зөвлөл
Батжаргал
Сүрэнхорлоо
Сугармаа
Уранчимэг
Эрдэнчулуун
Туяацэцэг
Мягмар Очир
Пүрэвсүрэн
Ариунбаяр нараас $180

Иммануель Христийн Монгол Чуулган $245
(Ахлагч О.Отгонбаатар)

Монгол эмч нарын зөвлөл
Д.Пүрэвсүрэн
Б.Энхтуяа
Г.Батцэцэг
Г.Оюунчимэг
Н.Эрдэнэжаргал
Н.Алтансүх
Ц.Шоовдор
У.Анхболд
Н.Энхбаяр нараас $100

Калифорнийн монгол шагайн харвааны товчооны хамт олон 
Эрдэнэбаяр $40
Ц.Ганболд $20
Ганболд $20
Хуягаа $10
Жавхлантөгс $10
Шижирболд $10
Цолмон $10
Oюунгэрэл $10
Франсис (Америк харваач) $20
Отгонбаяр $10
Эрдэнчулуун $10
Тогтохжав $10
Д.Мөнхбаяр $50
Баяраа $10
Түвшин $10
Мандаа $10
Энхбаатар $10
Энхбаяр $10
Батсайхан $20
Өлзийсайхан $10
Энхсайхан $20

Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөлөөс $200

Хувь хүмүүс
Дамиа Оюунаа нар $100
Aйлтхүү $20
Дамбаа $20
Дамдинбат $20
Бат Эрдэнэ $20
Төмөрчөдөр $20
Самбуу $20
Mөнхцуваа $7
Саруултөгс $10
Пүрэвсүрэн $10
Баатар Мядагаа $50
Баясгалан $50
Ану $10
Айгул, Бэк, Айгуль $80
Оргил $50
Болдсүх $50

Конкорд хотоос
Л.Даваа $20
Ц.Мэнджаргал $20
С.Оюунгэрэл $20
С.Энхзаяа $20
Л.Сайнаа, Г.Туул $20
Х.Товууч, Нараа $20
П.Энхсайхан, Нандиа $20
Д.Энхнаран $10
Д.Энхтүвшин $20
Ч.Батсайхан, Цээгий $20
Б.Энхтэмүүлэн (13 настай) $5

Нийт дүн:  $2747.00

 

 

 
БЭЙ АЭРИАГИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНООС 2009 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:26

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо (БАМХ)-оос зохион байгуулсан “Харийн нутагт хамтдаа” шинэ оны баярын цэнгүүн Оакланд хотын төв дэх Ахмадын дурсгалын ордонд урд урдынхаас өнгөлөг, ёслол төгөлдөр болж өнгөрлөө. БАМХ-ны тэргүүн Ц.Хишигбаяр цэнгүүнийг нээж 2009 онд хийсэн ажлын тайланг товч танилцуулсаны дараа уламжлал ёсоор Оны Шилдэгүүдийг зарлан шагнаж урамшуулав.

32
28
13
27
09
05
16
48
04
49
26
11
44
42
33
45
47
34
40
41
20
50
38
15
03
55
37
17
30
25
24
08
18
31
02
14
12
07
52
22
23
56
39
35
53
06
54
58
43
21
01
19
46
51
10
57
29
36
01/58 
start stop << >>

Ингээд БАМХ-ноос зарласан 2009 оны шилдэгүүдийг танилцуулья

МЭДЭЭЛЭЛИЙН ШИЛДЭГ”-ээр Бэй Аэриагийн Монголчуудынхаа ажил амьдралын тухай олон сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэж нийтэд хүргэсэн “Калифорнийн Монголчууд” студийн Редактор Насангийн ШИНЭ-ОД, Зураглаач Самдангийн ЭРДЭНЭБАТ нар
СПОРТЫН ШИЛДЭГ”-ээр Бэй Аэриагийн Монголчуудын баяр наадамд 6 дахь удаагаа түрүүлж, монголчуудын хөлбөмбөгийн лигийн цомын хошой алтан медал хүртсэн Адъяахүүгийн БОЛДСҮХ,
УРЛАГЫН ШИЛДЭГ”-ээр Монголынхоо урлаг соёлыг Америкт сурталчлан дэлгэрүүлхэд олон жил хувь нэмэрээ оруулж яваа залуу морин хуурч Чимэддоржийн ОРГИЛСАЙХАН
"ШИЛДЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧ”-ээр БАМХ-ноос зохион явуулж ирсэн үйл ажиллагааг ивээн тэтгэж жинтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн Пүрэвсүрэнгийн БАТМӨНХ

Мөн Бэй Аэриад үйл ажиллагаа явуулж буй бизнес, худалдаа үйлчилгээ, олон нийтийн байгууллага хамт олны дундаас дараах 2 байгууллагыг сонгон 2009 оны шилдэгээр шалгаруулсан юм.
"ШИЛДЭГ ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГА”-аар Бэй Аэриад суугаа Монгол бүсгүйчүүдээ нэтгэн зохион байгуулж олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн “АМЕРИК ДАХЬ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД” байгууллага.
ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”-оор Баруун эрэгт ажиллаж амьдарч байгаа анагаах ухааны мэргэжилийн хамт олныг бүрдүүлэн монголчуудынхаа дунд эмнэлэгийн үзлэг оношлогоо, эмчилгээ хийж байгаа “МОНГОЛ ЭМЧ НАРЫН ЗӨВЛӨЛ” тус тус шалгарлаа.

БАМХ-ноос тодорхойлолт гаргасаны дагуу Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медалаар мэргэжилийн авъяаслаг гэрэл зурагчин Эрдэнэсүрэнгийн ЭРДЭНЭБАЯР, хөтлөгч, найруулагч Цэгмидийн БАТСОЁМБО нарыг шагнасан бол Монголын ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан МоАХ-ноос тодорхойлолт гаргасаны дагуу Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар “Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой” медалаар МоАХ-ны гишүүн Дэмбэрэлийн ЦЭРЭНДОРЖ, Самбуугийн БОЛДБААТАР нарыг, “Иргэний зориг” намын ууган гишүүд болох Цээлээгийн ЦЭРЭНДОЛГОР, Сүхбаатарын ТҮВШИНТӨГС, нарыг шагнасныг энэ өдөр гардуулав.

Ийнхүү шинэ мянганы арав дахь жилээ америкийн баруун эрэгт угтаж байгаа нэгэн хамт олон амжилт ололтоо хэлэлцэн шинэ оноо өвлийн өвгөн цасан охинтой хамт нижгэр сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ үдшийн цэнгүүнд сонгодог урлагын НЮАНС хамтлагын дуучин Өнөрбаатар, дуурийн дуучин Батхуяг нар ая дууныхаа дээжийг өргөсөн бол Оргилсайхан морин хуурын гоцлол аяз тоглож, балетчин охин Ц.Дуламсүрэн сонгодог бүжгээрээ баярын үдшийг хөглөв. Мөн үдшийн цэнгүүнийг чимсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдээс шилдэг даашинзтай бүсгүйгээр Х.Эрдэнэчимэг (Аламеда) шалгарч Конкорд хотын Загдсүрэн ээж Ц.Нордов агсаныхаа нэрэмжит тусгай шагналаар шагнасан бол, Замдаан сэтгүүлээс жил бүр олгодог “Шилдэг бүжгийн хос” цомын эзнээр 2005 оны бүжгийн шилдэг бүжигчнээр шалгарч байсан эмч бүсгүй Энхжаргал, 2006 оны шилдэг бүжигчнээр шалгарч байсан Даваа нарын бүжгийн хос шалгарлаа. Энэ дашрамд дурдхад үдшийн цэнгүүний тансаг баярын ширээний амттай сайхан хоолыг Даваа ах маань гардан бэлтгэсэн юм. Мөн азын сугалаа явуулж 4 азтанг БАМХ-ны шагналаар, Монголын скаутын холбооны нэрэмжит шагнал “Би чамд хайртай” киноны DVD, дурсгалын зүйлсээр шагнасан бол ачаа тээвэр зуучлалын “Хоюулаа хүү” компанийн Гантуяа хүрэлцэн ирсэн ахмад настангуудад нэрэмжит шагналаа гардуулав. Мөн Бэй Аэриад ачаа тээвэр зуучлалын үйл ажилагаа хамгийн анх явуулж ирсэн “Торгон Зам” компанийн Солонгоо нэгэн сурпрайз барьсыг дуулгахад таатай байна. Тус компани 2010 онд Монгол руу илгээх контейнер бүрдээ нэг хайрцаг ачаа явуулах эрхийг БАМХ-нд олгож буйгаа мэдэгдсэн юм. БАМХ-ноос энэ эрхийн дагуу монголд суугаа өнчин ядуу хүүхэд, харж асрах хүнгүй өвгөд хөгшидөд зориулсан тусламжийн ачаа илгээхэд энэ эрхийг ашиглахаа мэдэгдлээ. Ийнхүү эгшиг аялгуу дуу хуур инээд баясал дүүрэн ХАРИЙН НУТАГТ ХАМТДАА цэнгүүн сайхан болж өнгөрлөө, Ирэх жилээ амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн угтаж дахин уулзацгаая.

Оакланд хот Ахмадын Дурсгалын Ордон
2009 оны 12 сарын 26 өдөр

 
Шинэ жилийн цэнгүүнд урьж байна
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:23

shine_jil_2010_3

Бэй Аэриагийн Монголчуудын 2010 оны шинэ жилийн цэнгүүн Оакланд хот дахь Ахмадын Дурсгалын Танхимд 2009 оны 12 дугаар сарын 26-ны Бямба гарагийн орой 18 цагаас эхэлнэ.

Манай цэнгүүнийг зорин ирсэн ноёд, хатагтай та бүхэн тусгайлан зассан хүлээн авалтын гоёмсог танхимд баярын зоог хамтдаа барин, амтат ундаа, оргилуун дарсаа задлаж, бүжгийн цэлгэр том зааланд оны шилдэг, онцгой азтанаа тодруулан, шилдэг бүжгийн хос, гоёмсог даашинзтай бүсгүйг шалгаруулан, хөнгөн хөгжмийн аянд хөл нийлүүлэн бүжиглээрэй.

Шинэ жилийн цэнгүүний оройн зоогийг 8 суудалтай 15 ширээнд бэлтгэх бөгөөд хүрэлцэн ирэх 120 хүний захиалга дараах утсаар авч байна.
Захиалгын үнэ: $100
Шинэ жилийн үдшийн баярын хөтөлбөр, диско бүжиг бусад арга хэмжээ оройн 9:00 PM цагаас эхлэн нээлттэй явагдах бөгөөд шөнийн 1:00 АМ цаг хүртэл үргэлжлэх бөгөөд орох тасалбарын үнэ: $40

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо
610 16th Street, Suite 216, Cross Street Jefferson, Oakland, Ca 94612

Цэнгүүн болох газар: Oakland Veterans Memorial Hall
200 Grand Avenue, Cross Street Harrison, Oakland, Ca 94612


Захиалга авах утас:
Түмээ (510) 710
1009 ,
Хишигбаяр (415) 596 9541,
Баатар (415) 823 4605,
Загдаа (925) 285 3343,
Соёмбо (510) 541 3487

 
Улс тунхаглагдсан баяр, Талархалын баярын өдрөөр зохиосон уулзалт тоглолт
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:21

 

Togloltiin-yavtsaas

 

Өнгөрсөн Пүрэв гарагт Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос бүрдүүлсэн BAMCA баг Бэй Аэриагийн монголчуудын хөлбөмбөгийн лигийн хошой аварга “Таван Цагариг” багтай нөхөрсөг уулзалт тоглолт хийж анхны гараагаа амжилттай эхлэв.

Жилийн өмнөөс хөлбөмбөгийн спортоор дотоодын лигийн тэмцээнд долоо найман баг өрсөлдөх болсны дээр ирэх жил Америкийн монголчуудын аварга шалгаруулах тэмцээн Бэй Аэриад зохиогдох гэж буйг тохиолдуулан БАМХ-ноос энэхүү уулзалт тоглолтыг санаачилсан юм. Нар ээсэн налгар сайхан өдөр Валнут Грийк хотын нэгэн дүүргийн талбайд болсон энэ тоглолтын тоймоос уншигч танаа хүргэе.

Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн намрын тойргийн тэмцээнд аварга цолоо алдсан ч 3-р байрын төлөөх тоглолтонд туршлага заан хүчийг үзүүлж хүрэл медал зүүсэн “Таван Цагариг” баг энэ өдөр байнгын бэлтгэлтэй бүрэн бүрэлдхүүнээрээ ирж тоглолоо. БАМХ-ний тэргүүн Ц.Хишигбаяр баярын мэндчилгээ дэвшүүлсний дараа хоёр баг дурсгалын зүйл солилцон тоглолт эхлэв. Таван Цагаригийн хашир хаалагч Бадрал, Ганбаатар нар хоёр үед солигдон хаалгаа манасан бол мэргэн бууч Наранцогт, Энхтөр, Батболд нар тоглолтын эхнээс сэхээ чөлөөгүй довтлож гарав. Гэвч анхны гоолыг тус багийн хамгийн ахмад тоглогч, хагас хамгаалагч С.Болдбаатар оруулав. Гоол орсноос хойш тун удалгүй торгуулийн цохилтоор оноогоо нэмэх боломжийг тэд ашиглаж чадсангүй. BAMCA багийн довтолгч Тамир, Дашдэмбэрэл, Цэрэндорж, Баттүшиг нар Таван Цагаригийн Бямбаа, Батмөнх, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой хоёр хамгаалагч Болдсүх, Зүүнбаян нарын босгосон ханан хэрэмийг сэтлэж гоол хийж чадахүй л байв. Ингээд Таван Цагаригийн Батболд, Энхтөр, Наранцогт нарын ээлжит довтолгоо амжилттай болж эхний үе 4:0 харьцаагаар завсарлав.

BAMCA багийн төвийн хамгаалалтыг хөлбөмбөгийн спортын мастер Батжаргал хариуцан хоёр талд нь багийн хамгийн залуу тоглогч Оргил, Мөрөн нарыг, урд талд нь хурд хүчтэй Гомбодорж, Төмөрсүх, Эрдэнэбаяр, Төмөрбаатар, Ганхүү, Ганбаатар нар сэлгэн тоглосон юм. Хоёрдугаар үед BAMCA тоглолтын тактикаа өөрчлөн хамгийн залуу тоглогч (16 настай) Оргилоо өмнөө гаргаж хурдтай довтлогч Тамирд хүч нэмэгдүүлсэн нь зөв шийдэл байв. Мөн хаалагч Лувсанжамбааг Төмөрчөдөрөөр сольж хамгаалалтанд тоглуусан нь үр дүнгээ өгөв. Анх удаа тоглож байгаа BAMCA багийг чөлөөтэй сэлгээ хийх эрхээр хангасан тул хагас хамгаалагч Хишигбаяр, Баатар, Болдоо, Батжаргал, Дашдорж нар талбайд ээлжлэн гарч тун сайн тоглов. Харин багийн гол найдварууд Бат-Энх, Түвшинтөгс, хаалагч Төмөрчөдөр нар жижиг бэртлийн улмаас бүрэн тоглож чадсангүй.

Хоёрдугаар үед BAMCA багийн ахлагч Цэрэндорж торгуулийн цохилтоос багтаа анхны оноог авчран улмаар урд гаргасан Оргил тун оновчтой хурдтай довтлон оноог 4:2 болгов, ингээд BAMCA багийн тоглолт илт сэргэн довтлогч Тамир хоёр удаа дараалан амжилттай довтлосноор оноо тэнцэн тоглолт тун өрсөлдөөнтэй сонирхолтой болж ирлээ. Гэвч Бэй Аэриад зохиогдсон 5 удаагийн тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан “Таван Цагариг” баг тоглолтын төгсгөл хэсэгт BAMCA-ийн хаалганд нэмж 2 гоол (Бадрал, Батболд) оруулан 6:4 харьцаагаар тоглолт өндөрлөв. Энэхүү тоглолтыг талбайд "Отгон Од" багийн тоглогч Бат-Эрдэнэ, хажууд лигийн тоглогч Наранбаатар, Мандах нар мэргэжилийн ур чадвартай тун сайн шүүн явуулсны дээр тоглолтын явцыг Конкордын Баяраа маань узелээр нэгд нэгэнгүй тайлбарлан нийтэд хүргэж тусаллаа. Мөн "Калифорнийн Монголчууд" студийн зураглаач Эрдэнэбат (Эба) видео сурвалжлага хийлээ.

Энэ өдөр Талархалын баярын зэрэгцээ Монгол Улс тунхагладсан баярын 85 жилийн ой тохиож буй тул БАМХ-ноос тоглолтын нээлт хаалтын ёслолыг хариуцан хийсэн бөгөөд талбайд монгол дуу хуур эгшиглэн үзэгчид хөгжөөн дэмжигчид цөөнгүй байсны дээр ачаа илгээмжийн үйл ажиллагаа явуулдаг “Хоёулаа хүү” компанийн Гантуяа бага оворын монгол гэр барьж үйл ажиллагаагаа сурталчилсан бол Оакландын Эрдэнэчулуун амттай халуун шорлогоор үйлчиллээ. Мөн ослын улмаас хүнд бэртээд эмчүүлж байгаа залуу хүү Ууганбаярт хоёр баг тоглогчдоос хандив цуглуулан мөнгөн туслалцаа үзүүлсэнд тэрээр сэтгэл догдлон хариу талархалаа илэрхийлэв.

Ийнхүү амралтын нэг өдөр Бэй Аэриагийн монголчууд зүлэг ногоон талбай дээр алаг бөмбөгийн хойноос хурд хүч авхаалж самбаагаа сорьцгоов. BAMCA баг цаашид ийм төрлийн уулзалт тоглолтыг лигийн бусад багуудтай хийхээр төлөвлөж байна. Арав хорь гучин насны зөрүүтэй эрчүүдийг ч адил тэнцүү өрсөлдүүлэн нэгэн багт нэгтгэж байдаг хөлбөмбөг гэдэг аргагүй л агуу спорт юм даа

Нээлт
НээлтБагууд дурсгалын зүйл солилцов
Нээлт
БАМСА баг
BAMCA-6-1
Batjargal_Orgil
Neelt_BAMCA_TT
Togloltiin-yavtsaas
Tsedee
Uzegchid_uzehyum_ihtei_bailaa
Zavsarlagaanaar

 

Мэдээ, тайлбарыг Д.Цэрэндорж
Фотог Э.Эрдэнэбаяр


 
Улс тунхаглагдсан баяр, Талархалын баярын өдрөөр БАМХ-оос зохион явуулах арга хэмжээ
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:21


11 сарын 26-ны Пүрэв гарагт тэмдэглэх Америкийн Талархалын баярын амралт нь Монгол Улс тунхаглагдсан баяртай нэг өдөр таарч байгаа тул
БАМХ-оос дараах хоёр арга хэмжээг зохион явуулахаар бэлэн боллоо.

Хөлбөмбөгийн нөхөрсөг уулзалт тоглолт

BAMCA-team

Tavan-Tsagarig-team

11 сарын 26-ны өглөө 10 цагаас Валнут Грийк хотын oйролцоо оршдог Tace Valley Gym цогцолборын хөлбөмбөгийн талбайд Бэй Аэриагийн хөлбөмбөгийн лигийн хошой аварга "Таван Цагариг" баг, БАМХ-ны тэргүүлэгч гишүүдээс бүрдсэн "BAMCA" багуудын нөхөрсөг уулзалт тоглолт болно. Тоглолтын үеэр Бэй Аэриад ачаа тээвэр зуучлалын үйлчилгээ явуулдаг компанууд шинэ жил, цагаан сарын өмнө монголд очих агаарын болон усан замын ачаа барааг хүлээн авч өөрсдийн компаниа сурталчилсан тусгай хөтөлбөрүүд явуулах юм. Мөн талбайд халуун хоол, цай, ундаа, амтат шорлогоор үйлчилнэ.

Бэй Аэриад суугаа Монгол залуус маань хөлбөмбөгийн спортоор идэвхтэй хичээллэн уралдаан тэмцээн удаа дараа амжилттай зохион байгуулж олон нийтийг хамарч буйг хүндэтгэн анхаарч спортын талбарт нөхөрсөг уулзалт тоглолтыг зохиохоор шийсэн төдийгүй цаашид Бэй Аэриагийн хөлбөмбөгийн Монгол лигт тоосоо өргөж байгаа бусад багуудтай ийм нөхөрсөг тоглолт үргэлжлүүлэн хийх бодолтой байна.

Хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин ахлагчтай, мэргэн бууч Энхтөр, Памбага, Наранцогт, хашир хамгаалагч Бямбаа, Буржаак, хагас хамгаалагч Болдсүх, Зүүнбаян, С.Болдбаатар, хаалагч Б.Бадрал тэргүүтэй байнгын бэлтгэлтэй аварга багийн өөдөөс хаалагч Д.Лувсанжамбаа, Төмөрчөдөр, хамгаалагч Ц.Хишигбаяр, Э.Эрдэнэбаяр, Ц.Төмөрсүх, Гомбодорж, Батжаргал, Ганхүү, Ганбаатар хагас хамгаалагч Д.Дашдорж, С.Түвшинтөгс, С.Төмөрбаатар, Ш.Баатар, Т.Баттүшиг, Ариунболд, довтлогч Д.Дашаа, Т.Бат-Энх, Xөлбөмбөгийн спортын мастер Батжаргал нарын тэргүүтэй хөлбөмбөгчид тоглохоор бэлтгэж байна.

Хөгжөөн дэмжигчид үзэгчид та бүхэн амралтын өдөр цэнгэг агаарт хүрэлцэн ирж манай тоглолтыг сонирхон дэмжээрэй.

Хаяг: Tace Valley Community Gym soccer field
2055 Tice Valley Blvd, Walnut Creek, CA 94595

Tace-valley-map

 
Баярын үдэшлэг, цэнгүүн
Пүрэв, 2010 Хоёрдугаар сар 04 03:20
Mөн өдрийн орой 6:00 PM цагаас шөнийн 1:00 АМ цаг хүртэл Оакланд хотноо энэ жилийн Наадмын диско үдэшлэг зохиож байсан Kimball's Carnaval night club-т Монгол Улс тунхагласан баярын нэрэмжит үдэшлэг цэнгүүн, диско бүжиг болно. Баярын үдэшлэгийн хөтөлбөрт нийтийн бүжиг, залуусын диско, ая дууны мэндчилгээ, ачаа тээвэр зуучлалын компаниудын бэлтгэсэн сонирхолтой сүрпрайзууд бий. Баар ажиллана. Орох тасалбарын үнэ: $20

Хаяг: Kimball's Carnaval night club
215 Washington Street
Oakland, CA 94607

Монголчууд та бүхнийг Улс тунхаглагдсан 85 жилийн ойн баярын өдрийн арга хэмжээнд урьж байна!

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>

Хуудас 1 -н 2